КОВИД-19: Далай лам хамтран ажиллах уриалга гаргалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Дээрхийн Гэгээнтэн Далай лам "The Call to Unite"-ийн хүсэлтээр дэлхий нийтийг хамарсан коронвирусний халдварын эсрэг хамтран ажиллах уриалга гаргажээ.
 

Уриалга

“Эдүгээ дэлхий дахинд нүүрлээд буй “ноцтой” хямралын үед бидний эрүүл энх, ая тухтай амьдралд аюул тулгарахын зэрэгцээ бүх нийтээрээ амь насаа алдсан гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө төлөө эмгэнэн гашуудаж байгаа билээ. Мөн эдийн засгийн эргэлт тасалдсанаар улс орны удирдлагуудад хүнд хэцүү сорилт тулгарч, маш олон ард иргэдийн амьдрах нөхцөл доройтоход хүрээд байна.

Яг л ийм цаг үед ямар зүйл биднийг хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд болгон нэгтгэдэг болохыг ухаарч, тэдгээр үнэт зүйлсдээ бид анхаарал хандуулах ёстой. Бид бие биедээ энэрэл хайрын сэтгэлээр тусламжийн гараа сунгах цаг иржээ. Хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан. Бид айдсыг адилхан мэдэрч, адилхан итгэл найдварыг тээж, бас бидэнд тулгарч буй тодорхойгүй нөхцөл байдлын өмнө ч адилхан байх болно. Эдгээрээс хамгийн гол нэгтгэж буй зүйл нь бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсэх явдал юм. Бид учир шалтгааныг ойлгож, аливааг бодитой бөгөөд тодорхой харах оюуны чадвартай учраас бэрхшээл хүндрэлийг боломж болгон хувиргах чадвартай.

Энэ удаагийн хямрал ба түүний үр дагаврууд нь бид зөвхөн хамтран нэгдэж, дэлхийн хэмжээнд зохион байгуулалттайгаар хариу арга хэмжээ авсны үр дүнд хойшид тулгарч болох олон хүнд сорил бэрхшээлүүдийг хамтдаа даван гарах боломжтой болохыг анхааруулж байна. Тиймээс би “Бүгдээрээ нэгдэн хамтран ажиллах”-ыг уриалж, үүний төлөө чин сэтгэлийн угаас залбиръя.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам.     

2020.05.01.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Um(37.76.88.174) 2020 оны 05 сарын 06

Long life His Holiness Dalai lama, our living buddha

0  |  0
Зочин(176.63.22.227) 2020 оны 05 сарын 06

Баярлалаа Далай лам даа. Хүн төрөлхтөн хэзээ ойлгох болдоо

0  |  0
unen(94.134.88.40) 2020 оны 05 сарын 05

aris öngö,shashin shutleg,bayan jduu geltgui hun gedeg utgaarai negdej temtseh ue rlee gej bna...hen negnee buruutgaj shuulgui uutsilan dotnoson hamtran urd baigaa övtsin zovlong hamtadaa gar garaasai bariltsaj,setgel zurheerei negdeed aldaa onoogoo shuun heleltsej,amjilt ololtoo huvaan davan tuulii gej bna jun buruu bna vee..

0  |  0
Dorj(211.107.238.20) 2020 оны 05 сарын 05

Dalai lam mine urt udaan naslah boltugai

0  |  0
Дамба(107.77.202.174) 2020 оны 05 сарын 06

Энэ ёстой сайхан гар шүү.Чой хамбаас үрэл гуйхгүй дээ

0  |  1
Дамба(107.77.202.174) 2020 оны 05 сарын 05

Энэ ёстой сайхан гар шүү.Чой хамбаас үрэл гуйхгүй дээ

0  |  0
Хх(66.181.161.106) 2020 оны 05 сарын 05

Христосууд юу хийсэн гэж санана. Тэнэгтэж өгсөн дөө Дарь эхний тарни уншиж чадаагүй өмнөд америк, европ , америк гээд бүгд сүйд болж байна. Энд шашнаар ялгарч танай поп шуу юмыг яриагүй байхад өдөхгүй шүү.

0  |  0
zaluu(147.147.106.64) 2020 оны 05 сарын 05

jmar heregtei ym jriad bna hun bur uls bur medez bui zuil duugui baisanni deerdee

0  |  1
зочин(185.107.83.71) 2020 оны 06 сарын 02

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэж. Анх гагцгүй хүн бүр Дарь эхийн зүрхэн тарьнаа л сайн унш гэж хэнэгчгүй уриаалж байсан лам. Байдал хүндрээд олон мянган шүтлэгтэн халдвар аваад шашин ямарч ид шидгүй гэдгийг хүн болгон харж эхэлсэн энэ эгзэгтэй мөчид ихээр балмагтан бантсандаа ”хамтран ажиллах” г.м. зөвхөн өөрийн арьсаа хамгаалж авч үлдэх л гэж байгаа нь нэн харамсалтай бөгөөд эмэгнэлтэй.

1  |  3
Top