Их Британийн Лондон хотын Гений хүрээлэнгийн судалгаагаар коронавирус өнгөрсөн оны сүүлээр тархаж эхэлсэн бөгөөд вирусний анхны тохиолдол бүртгэгдсэний дараа улам хурдацтай тархсан гэсэн дүгнэлт гарчээ.
Нийтдээ 7600 гаруй өвчтөнөөс авсан шинжилгээгээр ийм дүгнэлт гаргасан байна.
“Ковид-19 вирус бидний тооцоолж байснаас нэлээд эрт нийгэмд тархсан нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлсэн байх магадлалтай” гэж Лондон хотын Гений хүрээлэнгийн генетикийн судлаач Франсуа Баллу ярьжээ.
Европ болон АНУ-д өнгөрсөн оны сүүлээр халдварласан ч анхны тохиолдол 1-2 дугаар сард бүртгэгдсэн юм. Гэхдээ судалгааны явцад вирусний мутаци нь анх тархаж эхэлсэн вирусээс хор хор хөнөөлтэй болохыг тогтоогоогүй байна.
Эх сурвалж: CNN