ЭМЯ: Сүүлийн 24 цагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.06/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,7 сая халдварын тохиолдол илэрч, 257 мянган хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийтэд 2,2 сая хүн эмчлүүлж байгаа юм. Халдварын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ, ОХУ тэргүүлж байна.

Монголд 1042 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 12 хүн ажиглалтаас гарсан. Нийт 135 эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа. 

Манай улсын хувьд нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна. Бүх тохиолдол гаднаас зөөвлөгдөж орж ирсэн. Сүүлийн 24 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тандалт хийж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Гадаадад байгаа монголчуудад зориулсан шуурхай 119 апп ашиглалтад оржээ. Энэ аппыг ашиглан, гадаадад байгаа монголчууд үнэ төлбөргүй холбогдож, зөвлөгөө авах боломжтой. Өнөөдрөөс ЭМЯ, ОБЕГ, УОК, ЦЕГ-аас хамтарсан үзүүлэх сургууль хийж эхэллээ. Сургууль 3 хоног үргэлжилнэ. 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top