КОВИД 19 | Хүүхдүүдэд “COVID-19”-ийн халдвар хүнд тусна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

АНУ-ын эрх баригчид коронавирусний халдварын хүүхдүүдийн бие организмд үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовниж байна.

Нью-Йоркийн захирагч Билл де Блазио сүүлийн үед коронавирусний халдвартай хүүхдүүдэд системчилсэн үрэвслийн хариу урвалын синдром нэмэгдэж байгааг мэдэгджээ.

Тэрбээр “Хүүхдүүд насанд хүрсэн хүмүүс шиг зовоосой гэж хүсэхгүй байна. Гэвч сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон зүйл болоод байна” гэжээ.

Нью-Йорк мужийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа коронавирусний халдвартай хүүхдүүдэд системчилсэн үрэвслийн хариу урвалын шинж тэмдэг илэрсэн тохиолдол 15 бүртгэгдсэн байна.

Билл де Блазио эцэг8 эхчүүдэд хандан хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, халуурах, тууралт гарах, гэдэс нь өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрвэл эмч дуудахыг зөвлөжээ. Тэрбээр “Бид өдөр бүр “COVID-19” бие организмд хэрхэн нөлөөлж байгааг судалж мэдсээр байх болно. Энэ бол аймшигтай өвчин” гэж мэдэгдэв.

Нөхцөл байдал ийм байгаатай холбоотойгоор Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн хэлтсээс эмч, эмнэлгийн ажилтнуудад коронавирусний халдвартай 21 хүртэлх насны бүх өвчтөний талаар яаралтай мэдээлэл өгөхийг үүрэгджээ.

Түүнчлэн Оросын мэргэжилтнүүд уушги, төв мэдрэлийн системийн өвчин эмгэгтэй хүүхдүүд коронавирусний халдвараар хүнд өвдөхийг анхааруулсан билээ.

 

Top