КОВИД-19: ОХУ-ын Соёлын сайд халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова шинэ төрлийн коронавирусний халдвар авчээ.

Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч Анна Усачева “Сайдын шинжилгээний хариу эерэг гарсан. Гэртээ эмчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэх шаардлага байхгүй. Онлайнаар хурал хийж, цахим уулзалтад оролцож байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
 

Ольга Любимова ОХУ-ын Засгийн газрын халдвар авсан гурав дахь гишүүн болж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Михаил Мишустин, тавдугаар сарын 1-нд Барилгын сайд Владимир Якушев нараас COVID-19 вирус илэрч, эмнэлэгт хэвтсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top