КОВИД 19 | Хятадад эрсдэлтэй бүс нутаг үлдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

БНХАУ-д цар тахлын аюулын өндөр болон дунд түвшинтэй бүс нутаг үлдсэнгүй. Цар тахлын аюулын түвшин бүх мужид бага болжээ. Хятадын төв телевизээр мэдээлснээр Хэйлунзян мужийн удирдлагууд аюулын түвшнээ дундаас бага руу шилжүүлснээр урд хөршид бүх бүс нутагт коронавирусний аюулын зэргийг бага гэж үзэх болов.

Хятад улс өмнө нь коронавирусний халдварыг Бээжин нуун дарагдуулсан гэх мэдээллийг няцаасан юм. АНУ тэргүүтэй улсуудын хийж буй мэдээллийг утгагүй, инээдэмтэй тайлбар гэж Бээжин үзэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятад улс коронавирусний халдвар тархахад санаатайгаар нөлөөлсөн нь нотлогдвол хариуцлага тооцох шаардлагатай гэсэн билээ. АНУ цар тахлын шалтгааныг хувиараа мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ Вашингтон дээрх таамгийнхаа талаар ямар ч нотолгоо гаргаж ирээгүй гэж шинжээчид үзэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь үзэл суртлын дайн, дэлхийн тавцанд Хятадын байр суурийг сулруулах гэсэн оролдлого аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top