ЭМЯ: Нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.07/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,8 сая халдварын тохиолдол илэрч, 264 мянган хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,2 сая хүн эмчлүүлж байгаа юм. Олон оронд хөл хорионы дэглэмээ сулруулснаас өвчин дахин дэгдэж байна. 

Монголд 1030 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 14 хүн ажиглалтаас гарсан. Тэнд нэг их эмч, 26 туслах эмч, төрийн 135 албан хаагч ажиллаж байна. 

Манай улсын хувьд нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Сүүлийн 24 цагт Өмнөговь аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тандалт хийж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. 

119 утсанд нийт 455 дуудлага ирсэн. АНУ, Япон, Испани, Тажикстан, Швед, Швейцар зэрэг 9 орноос Монголын 30 иргэн холбогдож, зөвлөгөө авчээ. Сүүлийн 24 цагт 147 шинжилгээ хийсэн, хариу бүгд сөрөг гарсан. Алтанбулагаар орж ирсэн 31 жолоочийн шинжилгээ сөрөг гарсан байна. Мөн Тувагаас ирсэн 9 сурагчийн хариу ч сөрөг гаржээ. 

Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж байна.

ШУУД ҮЗЭХ

Top