ФОТО: Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургууль

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

“Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг 08:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Хөл хориог  Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоосон гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top