Монгол Улсыг “Хар жагсаалт”-д багтаахаар болсноо Европын комисс мэдэгдлээ

2020 оны 05 сарын 08

 

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулснаа энэ долоо хоногийн пүрэв гарагт зарлана гэсэн мэдээллийг Reuters нийтэлснийг Zindaa.mn өмнө нь мэдээлсэн. 

Европын холбооны зүгээс энэ мэдээллийг албан ёсоор баталгаажууллаа. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэ бүтэц бүхий байгууллагатай болох саналыг Европын комиссоос холбооны гишүүн улс орнуудын засгийн газруудад хүргүүлсэн байна.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд дутагдалтай орнуудын жагсаалтыг шинэчилж, Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мавритани, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэрэг улсуудыг нэмэхээр болж буйгаа Европын комиссын зүгээс мэдэгдлээ.

Жагсаалтыг сарын дотор албажуулан батлах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэн мөрдөх аж. Коронавирусний улмаас “Хар жагсаалт” дахь улс орнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэх хугацааг  аравдугаар сар болгон хойшлуулжээ. 

Европын холбооны  банк санхүүгийн системд эрсдэл учруулах өндөр эрсдэлтэй гэж үзсэн улс орнуудад тавих хяналтаа улам чангаруулж, эрсдэлийг бууруулна гэж Европын комисс үзэж буй аж.  Европын холбооны “Хар жагсаалт”-д өмнө нь Хойд Солонгос, Иран, Афганистан, Ирак, Пакистан, Сири, Йемен, Уганда зэрэг орнууд орсон.

Сүүлийн үед Европын холбооны улс орнуудын томоохон банкуудтай холбоотой дуулиан дэгдсэн нь холбооны нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй учраас санхүүгийн систем дэх асуудлаа эмхлэн цэгцлэх шаардлагатай гэж  Европын комисс үзэж байна.

Тэгэхээр Европын холбоо ийнхүү эрсдэлээ үнэлж, тооцож буй нь ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарч амжаагүй байгаа Монгол Улсыг шинэ “Хар жагсаалт” руу татлаа. 

Өчигдөр /2020.05.07/ УИХ-ын чуулганаар Төв банкны удирдлагуудыг томилох үеэр спикер Монгол Улс “Хар жагсаалт”-д орчихлоо гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хар жагсаалт”-д орохгүй байх боломж бий гэж мэдэгдсэн. Тавдугаар сарын 6-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улс Саарал жагсаалтад орчихсон явааг та бүхэн мэдэж байгаа. Европын холбоо жагсаалт гаргах гэж байгаа юм билээ. Одоогоор бидэнд албан ёсны мэдээлэл байхгүй байна. Нягталж байна  гэсэн мэдээлэл өгч байгаа” гэж байв. 

Тэгвэл Европын комисс Монгол, Панам, Барбадос зэрэг дээр дурдсан орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд алдаа гаргаж, Холбооны санхүүгийн системд ноцтой аюул учруулж байна гэж үзэж, систем дэх хийдэл цоорхойгоо засаж залруулна гэсэн мэдэгдлийг гаргачихлаа. 

Европын комиссын  дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис "Холбооны санхүүгийн систем дэх бохир мөнгөний урсгалыг бид зогсоох ёстой. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алсын хараатай болгохын тулд бид хамгаалалтаа нэмэгдүүлж байна. Шинэ төлөвлөгөө 12 сарын хугацаанд хэрэгжинэ. Дэлхийн хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд Европын холбоо өөрийн хувь нэмрээ оруулна” гэжээ. 


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛМонгол Улс дахин Европын холбооны “Хар жагсаалт”-д орох уу?

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
XXX(59.153.114.108) 2020 оны 05 сарын 08

Zuv sh dee. Evropiin holboo Mongoliig zuv jagsaasan l bna. Ungursun 30 jild tur barisan buh novshnuud uund buruutai. Unen archaagui yumaa. Har jagsaaltand orson ulsuud ni bugd buruu humuus tur barisnaas bolj archaagaa aldsan uls bolson taarsan taar shuudainuud yumaa. neereen yatsarsan uls geheeree iim ueiin ued guilagchin urnuusuu undiij chadahgui baih yum daa

0  |  0
ZZ(202.9.40.79) 2020 оны 05 сарын 08

JDU-chid bolon Khurelbaatar nar khamaatai shalgakh kheregtei!!

0  |  0
шудрага ёс(66.181.169.108) 2020 оны 05 сарын 08

энэ ч юу болоод байнаа түрүүнд нь саарал жагсаалт одоо хар жагсаалт хариуцлага хүлээх хүн байна уу. Хүрэлбаатар огцроочээ. Монгол Улс түүхэндээ ийм гутамшиг үзээгүй шүүдээ.\n

0  |  0
Иргэн(122.201.22.210) 2020 оны 05 сарын 08

Офшорчид

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 08

Erunhiilugch 49 honogt opshorchid munguu oryylj ir tegvel urshuunu gesen bas .49 honogt oryylj irehgvi bol hatyy shiitgene gesen yasan .Mongol yalna geedel hydallaa hoshgoryylaad uuru muuhai hulgaich shvv baliar uynyyd turuus tsailaajee .

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 08

S.Bayar Byartsogt .Saihanbeleig .Badamjunai .N. Enhebayar SV.Batbold .Natsagiin Baga Banid .Jastiin Bathvv. Tsahiagiin Elbegdorj 40 garan pizdaa nar baigaa geed olon ylsiin bankaar heel hahayyliin munguu bainaga ygaaj baigaa ni todorhoi shvv .Hedii boltol ard tvmenees nyyh heregvi .Bvgediig ni hyrdan barij dansanyydiig ni haagaaj .Tegeed bas Elbegdorj ba Hyrts tergvvtei tsohion baigyylalatai har tamihnii svljee elchin saidiin yamyyd ni bainga oroltsodog mash aimshagtai mapiin togtoltsoo bna .Ard tvmenees bvv nyy bvgediig ni medej baihad yaliig ni hvleelgeej .Evropiin holboo shaardaj bna .

1  |  0
Иргэн(59.153.112.182) 2020 оны 05 сарын 08

эндээс хэн хохирох вэ гэвэл ард түмэн л хохирон. Төрийн түшээд нь бол тоох ч үгүй. Хэдэн үе байтугай мөнгө хураасан улс

1  |  0
Top