ЭМЯ: АНУ-д нэг монгол иргэний хариу эерэг гарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.08/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,9 сая халдварын тохиолдол илэрч, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,3 сая хүн эмчлүүлж байгаа юм.  

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 29 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна. 

Монголд нийт 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна. 

119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. АНУ-д байгаа нэг монгол иргэн шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдэгдэж, эмчилгээний зөвлөгөө авлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. Гадаадад нийт 20 монгол иргэн халдвар авснаас 15 нь эдгэсэн, 5 хүн гэртээ эмчлүүлж байна.

Мөн хэрэглэсэн амны хаалтай ил задгай хаяхгүй байхыг анхаарууллаа. 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top