Москва хотод коронавирусний халдвар авсан хүний бодит тоо илрүүлснээс ч илүү гэж Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгджээ.
Шинж тэмдэггүй өвчтөнүүдийн урьдчилсан судалгаанаас үзвэл хотын хүн амын 2-2.5 хувь буюу 300 мянга орчим хүн халдвар авсан байх магадлалтай гэж Собянин мэдээлжээ. Тиймээс эдгээр хүмүүсийг илрүүлэхийг бид зорьж байна гэж онцолжээ.
Түүний хэлснээр, Москва хот халдварын илрүүлэлтээр Нью Йорк хотыг түрүүлжээ. АНУ-ын тус хотын хүн амын 50 гаруй хувь буюу 4-5 сая хүн халдвар авсан байх магадлалтай гэнэ.
Москва хотод олон нийтийн газарт заавал амны хаалт, бээлий өмсөх шаардлага тавьж байна.
Сэтгэгдэл ( 0 )