Коронавирус, цусны халдвар, зүрхний зогсолт, харвалтыг давж чадсан залуу

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Их Британийн иргэн 31 настай Омар Тэйлор гэгч залуу шинэ төрлийн коронавирусний халдвар авч, дараа нь хэд хэдэн хүндрэлийг давж чадсан тухай “Daily Mail” мэдээлжээ.

Комд орж, нэг сарын турш амьсгалын аппаратад залгуулсан залуугийн гэр бүлийнхэнд муу мэдээ дуулахад бэлэн байхыг эмч нар зөвлөж байжээ. Тэйлор ухаан орсныхоо дараа баруун гар нь мэдээгүй болж, ярих чадвараа алдсан байна. Энэ нь хоёр удаагийн харвалтын үр дагавар гэнэ. Үүнээс өмнөхөн “Care UK” эрүүл мэндийн компанийн бүсийн захирал албан тушаалтай Тэйлор цусны халдвартай болж, зүрх нь зогссоныг мөн л давж чаджээ. Эмч нар түүнийг хэзээ ч дахин алхахгүй гэж бодож байсан бөгөөд ийнхүү эдгэрснийг нь жинхэнэ гайхамшиг хэмээж байна. 

“Хоёр, дөрвөн настай хүүхдүүдээ хараад эцэг нь үхэж байгаа тухай хэрхэн тайлбарлахаа ч мэдэхгүй үе байсан” гэж түүний эхнэр ярьжээ.

Нэгэн зэрэг коронавирус, цусны халдвар, зүрхний зогсолт, хоёр ч удаагийн харвалтыг даван туулсан залуугийн бие сайжирч, эмнэлгээс гарах үед эмч нар алга ташин үджээ. Гэртээ ирэхэд нь хөршүүд нь мөн алга ташин, баяр хүргэж, гэнэтийн бэлэг барьсан байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top