АНУ-ын Нью-Йорк хотын Эрүүл мэндийн албаны мэдээллээр тус хотод коронавирусний улмаас гурван хүүхэд энджээ.
Коронавирусний халдвар цусны дутмагшил буюу “Кавасаки” өвчинтэй хавсарсан нь ийнхүү үхэлд хүргэх шалтгаан болсон байж магадгүй байна.
Одоогоор чухам ямар өвчинтэй хавсарсны улмаас үхэлд хүргэснийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн биеийн байдал нь хүнд 73 хүүхдийг бүртгэн эмчийн нарийн хяналтад оруулсан байна.
Гурван хүүхэд эндсэнтэй холбоотойгоор Нью-Йорк хотын иргэдийг бага насны хүүхдээ шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: The New York Times