КОВИД-19 | Мельбурн хотод хөл хориог эсэргүүцсэн жагсаал боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

 

Австралийн Викториа мужийн Мельбурн хотод хөл хориог цуцалж, эдийн засгаа сэргээхийг шаардсан олон нийт жагсаал зохион байгуулжээ.

Нийт 200 гаруй хүн оролцсон жагсаал сүүлдээ эмх замбараагүй болж, улмаар цагдаагийн байгууллага оролцохоос өөр аргагүй болсон байна.

Жагсагчид “Билл Гейтсийг баривчил”, “Эдийн засгаа сэргээ” зэрэг агуулгатай уриалга барин жагсжээ.

Мельбурн хотын цагдаагийн газраас жагсаалд оролцсон 10 хүнийг баривчилж, 30 гаруй хүнийг түр саатуулсан байна. Жагсаалын үеэр цагдаагийн офицер хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.

Австралийн Засгийн газар үе шаттайгаар хөл хориог цуцлахаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээллээр тус улсад 6939 хүн коронавирусээр оношлогдож, 97 хүн эндээд байна.

Эх сурвалж: The New Zealand Herald

Top