КОВИД-19 | АНУ-ын Дэд ерөнхийлөгч тусгаарлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Майк Пенсийн нарийн бичгийн даргаас нь коронавирусний халдвар илэрч, түүнийг гэртээ тусгаарлагдахад хүргэсэн талаар “Вloomberg” агентлаг гурван эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн мэдээлжээ.

Майк Пенс энэ сарын 9-нд Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп болон цэргийн өндөр албан тушаалтнуудтай хийх уулзалтад оролцоогүйн шалтгаан коронавирусний халдварын асуудал байсан аж.

АНУ-д “COVID-19”-ийн халдвараар 1.3 сая гаруй хүн өвчилж, 80 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар дөрвөн сая гаруй хүн өвчилсөн бөгөөд зарим улсад цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй байгааг ДЭМБ анхааруулж буй.

АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ гэсэн таван улс халдварын тоогоороо дэлхийд эхний тавд жагсаж байна.

 

Top