ЭМЯ: Гадаадад 30 монгол иргэн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.11/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.1 сая халдварын тохиолдол илэрч, 283 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 76 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. 

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. Өчигдөр 15 галт тэргэнд 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Бээжин-УБ чиглэлийн ачааны галт тэргэнд 2 тонн ачаа, 3 машиныг ариутгалд оруулжээ.  

119 утсанд нийт 313 дуудлага ирсэн. Гадаадад нийт 30 монгол иргэн халдвар авснаас 13 нь эдгэсэн, бусад нь гэртээ эмчлүүлж байна.

Монголд шинэ тохиолдол илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ
 

Top