Сэтгүүлч Г.Уранчимэг
Короновирусний тархалтын улмаас хорин оны төлөвлөгөөгөө арчуулж, хорио цээрийн дэглэмд шилжээд хэсэг хугацааг ардаа үдлээ. Энэ хугацаанд олон орны эдийн засаг элгээрээ газар мөлхөхийн даваан дээр тулсан бол харин эсрэгээрээ ашиг олсон ч байгууллагууд байна.
Хөл хорионд байх явцад бизнесийн өндөр ашиг олсон компаниуд
1. Facebook (Instagram, What’s up) - Mark Zuckerberg - 100%⬆- 5 миллиард $ ашиг
2. Netflix - Reed Hastings - 28%⬆- 709 сая $ ашиг
3. Amazon - Jeff Bezos - 26%⬆- 75,5 миллиард $ ашиг
4. Skype (Microsoft) - Bill Gates - 22%⬆- 10,8 миллиард $ ашиг
Үүнээс харахад гэртээ уйдсан хүмүүс цахим орчинд идэвхтэй байж тус салбарын ашгийг нугалж байгаа нь тийм ч гайхаад байх зүйл биш биз.
Тэгвэл хүмүүсээс гадна байгаль орчин, амьтан ургамалд эерэг нөлөө үзүүлж байгаа талаар доор дурдъя.
Nature сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд дурдсанаар озоны давхарга нөхөгдөх шатандаа орсон болохыг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал:
Антарктидийн агаар мандалд озоны хамгийн том цоорхой байдаг бөгөөд хэмжээг нь харьцуулбал Хойд Америктай тэнцэхүйц хэмжээний нүх үүсээд байсан гэнэ. Харин одоо тэр нүх хоёр дахин багассан үзүүлэлттэй байгаа талаар Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэн, дэлхийн агаар мандлын судлаач Антара Банержий мэдээлжээ.
Үүгээр ч үл барам дэлхийн даяар агаарын бохирдол 60-65 хувиар буурсан сайхан мэдээ байна.
Яг өнөөдөр машин зам дээр арслан унтаж, Парисын гудмаар галуу зорчин, Улаанбаатараас униар нь үргэж, хүн төрөлхтөнгүй дэлхий бүтэн амьсгалж байна.
Дэлхийдээ даан ч гамгүй харьцаж байсныхаа төлөөсийг бид байж байгаад нэг хүртдэгийн тод жишээ энэ байж болох.
ТЭД ЭНЭ БҮХЭНД БЭЛЭН БАЙСАН
Тахал гэдэг хор хөнөөлийн түвшнээрээ дайнтай дүйцэж очихуйц эрсдэл хүлээлгэдэг гэдгийг томоохон улс төрийн зүтгэлтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл дайн гэхээрээ л буу бариад гардаг цаг үе өнгөрч. Цөмийн дайн, худалдааны дайн цаашилбал биологийн дайн ч биднийг орчин цагт сөхрөөж байна. Бичвэрийнхээ эхний бүлэгт Коронавирусний талаар байж болох хамгийн чихэнд чимэгтэй мэдээнүүдийг түүвэрлэсэн бол энэ хэсэгт хүлээн зөвшөөрөхөд бэрх таамаглалуудыг дэвшүүлэхэд хүрлээ. Хүн төрөлхтөн энэхүү тахалд их бага хэмжээгээр бэлэн байсан талаар цөөн хэдэн баримт дурдъя.
Болгарын зөн билэгч Вангагийн зөгнөлүүд өнөөдрийг хүртэл ганц ч зөрөөгүй гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Тэгвэл тэрээр 2020 онд аймшигт цар тахал гарах талаар хэдийн зөгнөсөн байдаг.
Үүнийг зөвхөн Ванга зөгнөсөн юм биш. 2011 онд гарсан “Contagion” киног эргэн санацгаая.
Тус киноны төгсгөл хэсэг дэх 1 минут гаруй бичлэг дээр сарьсан багваахайнаас хүн төрөлхтөн хэрхэн халдвар авч байгаа талаар маш тодорхой харуулсан байдаг. Энэ нь тохиолдол гэж үзэж байвал өөр нэг баримт дурдъя.
Энэ үхлийн вирусийг 2015 онд АНУ-ын нутаг дэвсгэр дээр Америкийн 12 вирус судлаачид, БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн 2 шинжээч, Швейцарын Цюрих хотын Био эмгэг судлалын институтийн 1 эрдэмтэн, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг маш нууц нөхцөлд өндөр түвшний хамгаалалттай лабораторид бүтээж гарган авч туршиж бэлдэж байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал: Nature сэтгүүлд 2015 оны 11-р сарын 9-нд хэвлэгдсэн нийтлэл дээр дээрх эрдэмтдийн баг өөрсдийн туршилтынхаа талаар хуваалцаж байжээ.
Тус нийтлэлд SARS ханиадны вирустэй холбох замаар сарьсан багваахайн вирусийг хүнд халдварлах чадвартай болгож бүтээсэн хүнд асар аюултай үхлийн коронавирусийг зохион бүтээсэн тухай дурдсан байна. Нийтлэлийн эх сурвалжийг эндээс олж үзнэ үү.
https://www.nature.com/articles/nm.3985
Хүн төрөлхтнөөр “тоглоод байгаа юм уу” гэж асуухад хүрч байна. Өнөөдөр 25 сая америкчууд ажилгүй болсноос хүнс тараах урт дугаарт зогсож, байна. Бид бодох цаг болсон.
САРЬСАН БАГВААХАЙ ХООЛ БИШ
Хүнд идэж болохгүй амьтан гэж байдаг. Монголчууд жишээ нь битүү туурайтай амьтны мах идэх, хээлтэй амьтан агнахыг цээрлэдэг ёсыг бид мэдэх билээ. Мусульманчууд тэгвэл гахайн мах идэхийг цээрлэдэг. Учир нь гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг. Тэр өөрөө өвддөггүй. Харин өвчин тээгч юм. Гахай элдэв хорыг өөртөө маш хурдан шингээдэг. Энэ нь түүний махыг аюултай болгодог бөгөөд халуун оронд халдварт өвчин тараагч хамгийн аюултай амьтан юм. Өөрийнхөө ялгадсыг хүртэл иддэг гэхээр гайхаад байх зүйл үгүй биз. Үүнтэй адил энэтхэгчүүд үхрийн мах иддэггүй, эрүүл ухаантай ямар ч орны ямар ч хүмүүс нохой, муурынхаа махыг иддэггүй. Үүний дээр шувууны мах нэмэгдэнэ. Зарим төрлийн шувууд айхтар хараалч амьтан гэж Монголчууд бид итгэдэг бол нөгөө талаас тэрээр бүх амьтад дундаас хамгийн их өвдөлт шаналал мэдэрч үхдэг гэлцдэг. Могой болон загасыг их оролдвол лусын хорлол болно гэж бас үздэг.
Өнөө цагт гудамжны хоол алдаршихын хажуугаар хүн төрөлхтөн өт, хорхой шавж, наймаалж, сам хорхой зэрэг янз бүрийн амьтан идэх болсон. Үүний нэгэн адил сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэх шуналаас болж энэхүү халдвар өнөөдрийн дүр төрхийг олсон байхыг ч үгүйсгэхгүй.
Урд өмнө нь гахай, шувууны тахалд нэрвэгдэн хүн төрөлхтөнд маш том гарз учирч байсан жишээ бэлээхэн бий билээ. Үүнээс үзэхэд хүмүүс бид амьтны аймаг руу хэт халдаад ирэхээр л гороо амсаж байгааг харж байна. Бидний бие мах бодид нэн тустай жимс хүнсний ногоо бусад хоол тэжээлийн эх үүсвэрүүд байдгийг бид санан, дэлхийн тэнцвэрийг алдагдуулахгүй байхад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг санах хэрэгтэй.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД БЯЦХАН ТАЛАРХАЛ
Баярлалаа, Корона
Бидэнд ийм том хичээл заасанд
Чиний ачаар бид амьтдыг хүссэнээрээ идэж болохгүй гэдгийг ойлгож авч байна.
Чиний ачаар азоны давхарга нөхөгдөж байна.
Чиний ачаар би Хятад шиг харагддаг гэдгээ мэдэрлээ.
Чиний ачаар ялгаварлан гадуурхалт бий болсон ч эцсийн дүндээ бид бүгд адилхан гэдгээ ойлголоо.
Чиний ачаар гэрийн бараа хардаггүй бид гэртээ тогтдог боллоо.
Чиний ачаар хоолны жор туршиж, маск оёж үзлээ
Чиний ач аар завтай байж үзлээ, илүү их юм бодож, өөртэйгөө ажиллах ихэслээ.
Дэлхий ээж өөрийгөө эмчлэхийн тулд бид нарыг гэрт нь хорьж байна.
Үгэнд нь ороод томоотой байцгаая.