АНУ-ын Лос-Анжелес тойргийн Питчесс хорих газрын хоригдлууд суллагдахын тулд санаатайгаар коронавирус тусах гэж оролджээ.
Fox News телевизийн сувгийн мэдээлснээр ажиглалтын камерт тэд нэг саваар халуун ус дамжуулан ууж, зүүж байсан маскаа солилцож байгаа нь бичигдсэн байжээ.
Тэр үед хэн нэг нь халдвар авсан байсан эсэх нь тодорхойгүй ч долоо хоногийн дараа тус хорих газрын 21 хоригдлоос коронавирусний халдвар илэрсэн байна.
АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард хорих ангиудад халдвар тархахаас сэргийлэн, хөнгөн ялтай болон ахмад хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 1 )
kkkkk