АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдвараас сэргийлж эмнэлгийн маск зүүдэггүйн шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр хүмүүсээс зай барьж явдаг, хэнд ч ойртож очдоггүй учир амны хаалт зүүдэггүй гэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгч мөн Цагаан ордны бүх ажилчид бие биеэсээ болон Трампаас зай барьж явдаг гэж хэлжээ.
Тэгвэл АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс нарийн бичгээс нь коронавирусний халдвар илэрсний дараа гэртээ тусгаарлагдсан билээ.
АНУ халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа бол тус улсын ард Испани болон ОХУ явж байна.