КОВИД 19: Уханийн лаборатори ХЭРХЭН ажилладаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

БНХАУ-ын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн ажилтнууд хамгийн аюултай бичил биетийг судалдаг лаборатори хэрхэн ажилладаг талаар ярьжээ.

Уханийн Био аюулгүй байдлын улсын лабораторийн захирал Юань Жиминий хэлснээр, лабораторид халдвартай материалтай харьцах хатуу дүрэм үйлчилдэг. Лабораторийн туршилт хийж буй мэргэжилтнүүд жил бүр биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулдаг байна. Түүнчлэн, лабораторид орж, гарах бүрийг бүртгэж, өрөө тасалгаанд ганцаараа байхыг хориглодог гэнэ. Лабораторид сөрөг даралтын технологи ашигладаг тул лабораторийн байрны агаар гадагш гардаггүй. Бохир хог хаягдлыг өндөр даралттай нөхцөлд боловсруулсны дараа тусгай зөвшөөрөл бүхий компаниуд устгалд оруулдаг гэж “South China Morning Post” цахим хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний цар тахал дэгдээсэнд Хятад улсыг буруутгаж байгаа билээ. Түүний хэлснээр, Хятадын мэргэжилтнүүдийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж халдвар хяналтаас гарсан байж болзошгүй аж. Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео коронавирус Уханийн лабораториос тархсаныг нотлох их хэмжээний нотлох баримт Вашингтонд бий гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top