КОВИД-19 | Хятадад хоногт 15 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хятадад хоногт коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар урд хөршийн Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Тэднээс найман өвчтөнд коронавирус шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн байна.

Хятадад сүүлийн 24 цагт нас баралт бүртгэгдээгүй аж. Тахлын аюулын зэргийг бүх мужид бага гэж тогтоожээ.

Урд хөрш цар тахлын дэгдэлтийг хумьж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж байгаа юм. Хятадад сургуулиуд үе шаттайгаар нээгдэж, энэ сарын 11-нээс эхлэн сурагчдын биеийн халууныг хянаж, халуун нь хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн. Сурагчийн биеийн халуун 37.2 хэмээс дээш гарвал халуун нэмэгдсэн дохио багшид очно.

 

Top