Эрдэмтэд SARS-CoV-2 коронавирустэй төстэй вирусийг байгальд илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Хятад, Австралийн хэсэг эрдэмтэд бүтцийн чанараараа SARS-CoV-2 коронавирустэй төстэй RmYN02 вирусийг сарьсан багваахайнаас илрүүлсэн нь коронавирус байгалийн бүтээгдэхүүн болохыг илтгэж байна гэж South China Morning Post сонин мэдээлжээ.  

RmYN02 сорьцыг Хятадын Юньнань мужийн баруун өмнөд нутгаас өнгөрсөн оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд цуглуулжээ. Энэ вирусний бүтцэд  SARS-CoV-2 коронавирусний амин хүчлийн нэгдлүүдтэй төстэй өвчин үүсгэгч элементийг илрүүлсэн байна.

Өмнө нь ердийн бус мэт санагдаж байсан энэхүү амин хүчлийн нэгдэл байгалийн буюу энгийн аргаар бетакоронавируст үүсэх боломжтойг энэхүү судалгаа харуулж байна гэж Шаньдуны нэгдүгээр их сургуулийн профессор Ши Вэйфэн онцолжээ. Энэ нь шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV-2 лабораториос гаралтай гэх таамгийг үгүйсгэх жинтэй нотлох баримт болж байна гэж тэрбээр онцолсон байна.

Барууны зарим хэвлэл болон улстөрчид шинэ төрлийн коронавирус Уханийн лабораториос алдагдаж, дэлхийд тархсан гэж сэрдэж байгаа билээ. ХДХВ ретровирусийг нээж, 2008 онд Нобелийн шагнал хүртсэн Францын вирус судлаач Лю Монтанье мөн ийм санааг илэрхийлж байсан. Тэрбээр ДОХ-ыг үүсгэдэг ХДХВ-ний элементүүд SARS-CoV-2 вируст олдсон тул Уханийн лабораторид ДОХ-ын эсрэг вакцин гаргаж авах туршилтын явцад шинэ төрлийн вирусийг бүтээсэн гэсэн санааг илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.41.155.87) 2020 оны 05 сарын 16

Sarisan bagvaahaid buruu bgvi. Ene amitniig amar zaya vzvvlehgvi idej zavaaragsad buruutai

0  |  0
шарав(27.123.214.2) 2020 оны 05 сарын 14

лаб -с алдах, лаб-д хийх 2 өөр юм ярьж байгааг холиод байна. Байгалаас үүссэн вирусыг олж аваад судалж байгаад дэглэм алдснаас болоод гадагш вирусээ алдсан байж болно

0  |  0
с(103.212.118.48) 2020 оны 05 сарын 13

сарьсан багваахайнаас нэг болхиймаа нэрээ

0  |  0
Top