Австри улсын Аялал жуулчлалын яам Германтай хиллэдэг хилээ хоёр шатлалтайгаар нээх бөгөөд ирэх баасан гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр нээнэ гэдгээ зарлалаа.
Хоёр улсын Канцелор дээрх шийдвэрийг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд баасан гарагт нээгдсэний дараа хоёр улсын иргэд хил нэвтэрсэн өдрөө буцаад эх орондоо ирэх шаардлага тавих юм.
Харин ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр бүрэн нээгдэхэд хэвийн байдалдаа шилжих ажээ.
Австри-Герман улс коронавирусний дэгдэлтээс шалтгаалан гуравдугаар сарын 15-нд хилээ хаах шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: BBC