КОВИД-19 | Япон улсад 140 жижиг бизнес дампуурчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

 

Япон улсад цар тахал дэгдэж эхэлсэн хоёрдугаар сараас хойш 140 жижиг бизнес дампуурсан тухай “Шоко” судалгааны төвөөс мэдээллээ.

Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны төвөөс анхаарууллаа.

Дампуурсан компаниудын дийлэнх нь аялал жуулчлал, нийтийн хоолны салбар байгаа аж. Түүнчлэн хөгжмийн сургалт, оршуулгын ёслол зохион байгуулдаг компаниуд ч дампуурсан бизнесүүдийн тоонд багтжээ.

Одоогоор дампуурлын ирмэгт тулсан 743 жижиг бизнес Япон улсын хэмжээнд байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Top