БНХАУ АНУ-ын сенаторууд КОВИД-19 халдвартай холбогдуулан Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан эрс эсэргүүцлээ илэрхийлж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизян мэдэгджээ.
Хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөлд БНХАУ коронавирусний халдварын гарал үүслийн талаар бүрэн тайлан гаргаагүй тохиолдолд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид дэвшүүлжээ. Хуулийн төслийг Бүгд найрамдах намын найман сенатор дэмжээд байна.
Хэсэг сенаторуудын өргөн барьсан хуулийн төсөл баримтыг үл тоомсорлож байна. Цар тахлын эсрэг тэмцэл нь бүтэлгүйтсэн хариуцлагыг Хятад улсад үүрүүлэхийг зэхэж байна гэж Жао Лизян мэдэгджээ.
Хуулийн төсөлд цар тахал дэгдсэнээс хойш Хонконгт саатуулагдсан Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийг суллахыг мөн шаарджээ.
Сэтгэгдэл ( 0 )