Сангийн яамны сайд болоод холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийжээ.
Коронавирусний цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн багц арга хэмжээний талаар санал солилцсон байна.
ОУВС-гаас гишүүн орнууддаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх Rapid Finance Instrument буюу “Шуурхай Санхүүжилт” хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон юм.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн цахим уулзалтаар “Энэхүү хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар тодорхой ярилцлаа. Амаргүй цаг үед байнга дэмжиж байдаг ОУВС-д, Монголыг хариуцсан багийнхандаа талархлаа илэрхийлье” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )