ЭМЯ: ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.14/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр Лесотогийн хаант улсад тохиолдол илэрснээр халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархлаа. Нийт 4.421 сая халдварын тохиолдол илэрч, 297 мянган хүн нас барж, 1.6 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 83 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Ялангуяа ОХУ, Бразил, АНУ-д өдөрт 10 мянгаар нэмэгдэж байна. 

Өчигдөр Зоонозийн  өвчин судлалын үндэсний төвөөс ОХУ-аас ирсэн тусгай үүргийн 3 онгоц, УБ-Бээжингийн чиглэлийн 3 онгоц, 12 автобус, 544 ачааг ариутгалд оруулжээ. Мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3754 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй.

ОХУ-аас өчигдөр ирсэн  цэргийн сургуулийн 340  оюутнаас бүгдээс нь өчигдөр шөнөдөө багтаж, шинжилгээ авчээ. Тэднээс 18 хүн халдвартай нь илэрлээ. Мөн ХӨСҮТ-д байсан нэг хүнээс давтан шинжилгээгээр нэг хүнээс вирус илэрсэн. Нийт тохиолдол 61 боллоо. 

Одоо 1286 хүн ажиглалтад байна. 119 утсанд нийт 393 дуудлага ирсэн. Гадаадын 73 орноос 16 монгол хүн холбогдож, зөвлөгөө авлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Top