Сүүлийн 24 цагт АНУ-д нас баралт зургаан хувиар, ОХУ-д таван хувиар нэмэгджээ. Нийт дүнгээрээ Англи, Италид нас баралт хамгийн өндөр байна. Бруней, Монгол зэрэг улсад тав дахь хоногтоо коронавирусний халдвар илрээгүй, тохиолдлын тоо хамгийн бага байсан бол Монгол Улсад өнөөдөр шинээр 19 тохиолдол нэмж илэрлээ.
Япон, Малайз, Филиппинд халдварын тархалт буурах хандлагатай байна. Дэлхийн улс орнууд цахим хэрэгслүүд болон аппликейшнийг халдварын судалгаанд ашиглаж байгаа аж. Хавьтлын судалгааг сайн хийхэд олон нийтийн дэмжлэг, оролцоо чухал байдаг.
Коронавирус нь нас баралт, эрсдэл өндөртэй өвчин тул улс орнууд илрүүлэлтийг цаг алдалгүй хийж, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нь багасгах хэрэгтэйг ДЭМБ анхааруулжээ.
Дэлхий дахинд эсрэг биеийн түвшин багатай, халдварт өртөмтгий байна гэсэн судалгааны дүн гарчээ. Европын орнуудад сүргийн дархлаа үүсэж байгаа эсэхийг судлахад сүргийн дархлаа буюу дархлаа тогтоц маш бага түвшинд байжээ.