Худалдааны салбарын нийт борлуулалт оны эхний улиралд 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 284.7 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар буурчээ.
Оны эхний улирлын байдлаар худалдааны салбарын борлуулалтын орлогын 54.8 хувь нь бөөний худалдаа, 45.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого оны эхний улиралд 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 290.9 тэрбум төгрөг буюу 11.5 хувиар буурсан бол бөөний худалдааны борлуулалтын орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өсжээ.
Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт оны эхний улиралд 4.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 318.2 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )