Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд хүрэх ХҮЛЭЭЛТТЭЙ байна

2020 оны 05 сарын 17

Коронавируснээс  шалтгаалан эрэлт төдийлөн нэмэгдэхээргүй байгаа тул коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ бага түвшинд хадгалагдсан хэвээр байгааг SXCoal  дөрөвдүгээр  сарын тайландаа мэдээлэв. Энэ оны  хоёрдугаар  улиралд дэд бүтцийн төслүүд эхэлснээр, гангийн эрэлт нэмэгдэж Хятадын гангийн жилийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд хүрэх хүлээлттэй байна. Сүүлийн хоёр  сар дараалан буурч буй коксжих нүүрсний үнийг дэмжих хүрээнд Хятадын зарим боомтууд нүүрсний импортын хоригоо чангаруулаад байгаа.  Зөвхөн худалдан авагч тал гаалийн хуудас бөглөснөөр тээврийг хүлээн авах боломжтой болсон гэж SXCoal мэдээлэв.  Мөн БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний үнийг дэмжих зорилгоор үйлдвэрүүдийг үйлдвэрлэлээ сайн дураараа бууруулахыг уриалж байна. Жингтанг боомт дээрх импортын коксжих нүүрсний нөөц 0.32 сая тонноор буурч, 3.3 сая тоннд хүрснээр нөөц зургаа  дахь долоо хоногтоо буурав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top