Исламын шашинтны Рамадан сарын 27 дахь шөнө буюу Ийд ал-Фит баярыг угтан, Туркменистаны Засгийн газраас 1402 хоригдлыг хугацаанаас өмнө сулласан байна.
Өршөөлд нийт 1192 туркмен, 210 гадаад хүмүүжигч хамрагджээ.
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов зарлиг гаргасныхаа дараа орон нутгийн захиргаанд суллагдсан хүмүүжигчдэд ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )