БНХАУ-аас Израил улсад суух Элчин сайд нас нөгчжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

 

БНХАУ-аас Израил улсад суух Элчин сайд Ду Вей орон нутгийн цагаар ням гарагийн үд дунд Тел Авив дахь Элчин сайдын яаманд нас барсан байдалтай олджээ.

Өдгөө 57 настай түүнийг одоогоор өвчний улмаас нас нөгчсөн гэж мэдээлж байна. Тэрбээр зүрхний шигдээсээр өөд болсон байж магадгүй байга юм.

Одоогоор хэргийг Израилын цагдаагийн алба мөрдөн шалгаж байна.

Өмнө нь Украин улсад Элчин сайдаар ажиллаж байсан тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас Израил улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ.

Болсон хэрэг явдлын дараа БНХАУ-ын Засгийн газар ажлын хэсэг байгуулж тодорхой тооны шинжээчийг Израил руу илгээсэн байна.

Израилын нэгэн сонины мэдээллээс харвал талийгаач Ду Вей нь халдвар тархсан орнуудад аялаад ирсэн тул 14 хоногийн хөл хорионд байсан аж.

 

Эх сурвалж: The Times of israel

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top