ОУВС Монголд 99 сая ам.долларын ШУУРХАЙ САНХҮҮЖИЛТ олгохоор боллоо

2020 оны 05 сарын 19

ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрснийг Монголбанк мэдээллээ.

Энэ сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлснийг өмнө нь мэдээлсэн.

Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн Ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрчээ.

ОУВС-гийн манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб  энэ удаагийн Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй  хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.

Монгол Улсад ОУВС-гийн  дэмжлэгтэй хэрэгжиж буй, 2020 оны тавдугаар  сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ.

Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм.

Харин вирусний тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн. Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлсэнд эрх баригчдад талархал илэрхийлье" гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нанаа(202.55.188.40) 2020 оны 05 сарын 21

ОУВСан бол улс орныг самардаг байгууллага даруйхан салах ёстой

0  |  0
Болормаа(64.119.16.79) 2020 оны 05 сарын 20

Зээлээ дахин өр тавих юмуу тэрийг авахгүй байвал яасан юм бэ Яагаад дор бүрнээ хичээж бүсээ чангалж болохгүй гэж тэр эмзэг бүлгийн хүмүүсийн асуудлыг ОУВС г оролцуулахгүй шийдэж болно доо

0  |  0
Zochin(64.119.23.59) 2020 оны 05 сарын 20

Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаад сүүлдээ дампуурах вий

1  |  0
Irgen(151.231.99.224) 2020 оны 05 сарын 19

Delhiin bank olon ulsiin valutiin san delhiin eruul mendiin baiguullaga geed zeel tuslamj tsuvraad ehellee har jagsaaltand orson ulsad yaagaad ingeed bgaa geech. Udahgui mongol ulsiig dampuuruulj zarj ideh l gej bgaa odoonhondoo manaid gazar nutgiin hamgiin sain bairlal baylag buh yum bgaag medsen .

0  |  0
Zochin(182.160.37.160) 2020 оны 05 сарын 19

Manai uls ch balrah ni dee. Olon ulsiin valyutiin sand hichneen ch say dollariin ortoi bolchov.

1  |  0
Зочин(202.179.26.49) 2020 оны 05 сарын 19

Том орнуудын эрх ашгийг хамгаалдаг Санхүүгийн байгууллага нь жижиг орныг дарамталж байгаад бараг хүчээр өрөнд оруулах зээл өгч байгаа мэт хардлага төрлөө

2  |  1
Asat(99.47.41.84) 2020 оны 05 сарын 19

Orond ni yamar nuhtsul, bolzol tavisaniig olj medeh heregtei bainaa.Tuslamj avsan l gedeg. Yag yas yuman deer unegui yum gej ene ertunts deer haana ch baihgui.

2  |  1
asat(99.47.41.84) 2020 оны 05 сарын 19

Orond ni yamar nuhtsul, bolzol tavisaniig olj medeh heregtei bainaa.Tuslamj avsan l gedeg. Yag yas yuman deer unegui yum gej ene ertunts deer haana ch baih

1  |  0
Zochin(202.126.89.105) 2020 оны 05 сарын 20

Orond ni ulsaas min yu awch bga boldoo

1  |  1
Top