ОХУ-ын Буриад улсад түр эмнэлгийн нөхцөл байдалд дургүйцсэн өвчтөнүүд сувилагч, эмнэлгийн ажилтнууд руу дайрч, ойгоор хөөж гүйсэн тухай цар тахлын үед хяналтын түр эмнэлгээр ашиглаж буй хүүхдийн эмнэлгээс мэдээлжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 16-нд Сотниково тосгонд байрлах түр эмнэлэгт БНХАУ-аас ирсэн иргэдийг байрлуулсан байна. Тэд хоёр хоног хяналтад байх хугацаанд эл түр эмнэлэгт байрлуулсанд дургүйцлээ илэрхийлж, танхайрч, заналхийлж, эмнэлгийн эд хөрөнгийг эвдсэн гэж эмнэлгийнхэн мэдээлжээ. Тус эмнэлэг 1985 онд баригдсан модон барилгад байрладаг гэнэ.
Олон нийтийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгт хамгаалалтын хувцастай эмнэлгийн хоёр ажилтан өвчтөнүүд ширүүн догшин авирлаж, сувилагч нар руу дайран, чулуу шидэж, хараалын үг хэлж байсан тухай ярьжээ. Хамгаалалтын хувцастай амьсгалахад хэцүү бөгөөд тэдэн рүү дайрахад хамгаалалтын хувцастайгаа ойгоор зугтаасан гэж тэд ярьсан байна.
Эмнэлэгт болсон явдлын тухай хууль хүчнийхэнд мэдээлсэн байна. Тавдугаар сарын 18-ны орой эдгээр өвчтөнүүдийг өөр эмнэлэгт шилжүүлжээ. Буриадын эрүүл мэндийн сайд энэ явдлаас хойш түр эмнэлгүүдийн хамгаалалтыг чангатгана гээд гагцхүү тэднийг хамгаалалтын хувцсаар хангах шаардлагатай гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хужаа нар гэж нэг иймэрхүү.
Буриадад тусгаарлагдсан хятадууд юм байна\n
Ишш буриад манайх хоёр ч аргагүй л адилхан юмаа
Тусгайгийн 3-4 хүн аваачаад тавьчих. Даварсан хужаа нар вэ?
Buriad gej yamar ulas bna???\n\n