ОУВС дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин БУУРУУЛЖ магадгүй

2020 оны 05 сарын 26

Олон улсын валютын сан /ОУВС/ өнгөрсөн сарын дундуур дэлхийн эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тоймыг гаргахдаа 2020 онд гурван хувиар агшина гэсэн таамаглал танилцуулсан. Тэгвэл тус сангийн тэргүүн Кристалина Георгиева дэлхийн эдийн засгийн төлөвийг өмнөх төсөөллөөс бууруулах эрсдэл өндөр байгааг онцоллоо.

Азийн зарим эдийн засгуудын нөхцөл байдалд эерэг үзүүлэлтүүд гарч буй ч дэлхийн гол эдийн засгуудын үзүүлэлт тааруу байгаа тул ОУВС-гийн шинэ таамаг өмнөхөөс муудах янзтай байна.  

Дөрөвдүгээр сарын тооцооллоор бол коронавирусний тархалтыг оны сүүлийн хагас гэхэд аргамжиж чадвал уналт гурван хувиар хэмжигдэнэ гэж мэдэгдсэн юм. Өвчний тархалтаас шалтгаалан улс орнууд хөл хориог үргэлжлүүлсэн хэвээрээ байх юм бол тэргүүлэгч томоохон эдийн засгуудыг хэд хэдийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ДНБ тооцооллоос арчигдан алга болох эрсдэл бийг ОУВС анхааруулж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top