Алтны ханш жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар өсжээ

2020 оны 05 сарын 26

Алтны ханш өнөөдөр  1728.29 ам.доллар байгааг  Bloomberg мэдээллээ. Эрсдэлийн үеийн хамгаалалт гэдэг утгаараа алтны ханш коронавирустэй холбоотойгоор 2020 он гарснаас хойш өсөлттэй байгаа юм.

БНХАУ-д гуравдугаар сард коронавирусний тархалт хумигдсаны зэрэгцээ улс орнуудын засгийн газрууд цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь алтны ханшийг 1500 ам.доллар руу огцом унагасан ч эргээд ханш нь өссөн юм. Дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл өндөр байгаа нь алтны ханшийн өсөлтийг дэмжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувийн өсөлттэй байгаа юм.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын эхээр COMEX бирж дээр  алтны ханш 1700.60  ам.долларт хүрэхэд 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ гэж таваарын захын шинжээчид тодотгож байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top