Дөрөвдүгээр сарын байдлаар худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 959 сая ам.доллароор буурч 213 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 58 хувь буюу 1,727 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 17 хувь буюу 494 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс гурван хувиар, БНХАУ-тай хийсэн худалдаа 38 хувиар буурчээ.
Гадаад худалдааны нөхцөлийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20хувиар буурсан бол өмнөх сараас гурван хувиар өсч 1.749-д хүрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
38 huvi ni dan irged gesen ug dee