Зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорт сэргэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Коронавирустэй холбоотойгоор зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорт эргэн сэргэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудаар өчигдөр (2020.05.26) 1095 машин нүүрс экспортод гарчээ.

Энэ сарын 23-нд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 955 машин нүүрс гаргасан юм.

Тодотгоход, Гадаад худалдааны нөхцөлийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан бол өмнөх сараас гурван хувиар өсч 1.749-д хүрсэн. 

Өмнөх сараас сайжрахад чулуун нүүрсний экспортын үнэ өссөнөөс голлон шалтгаалжээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top