Япон улс коронавирусний улмаас тогтоосон хөл хориог хугацаанаас нь өмнө цуцлаад буй. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 3.4 хувиар агшсан. Цар тахлаас сэргийлж, хөл хорио тогтоосноос үүдэн хэрэглээ буурч, гадаад эрэлт саарснаар экспорт багассан нь энэ агшилтад голлон нөлөөлжээ. НӨАТ нэмэгдсэн болон далайн хар салхины нөлөөгөөр Японы эдийн засаг өнгөрсөн оны сүүлийн улиралд 7.3 хувиарагшаад байсан юм.
Шинжээчид хоёрдугаар улиралд уналт гүнзгийрч, эдийн засаг 21.5 хувиар агшина гэсэн таамаглалыг хийсэн юм. Тэгвэл ийм сөрөг таамаглалын араас Япон улс хөл хориог цуцаллаа.
Сэтгэгдэл ( 0 )