КОВИД-19 | Нэн ядуу хүний тоо 60 гаруй саяар НЭМЭГДЭНЭ

2020 оны 05 сарын 28

Коронавирусний улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон нь эдийн засгуудыг агшааж, сая сая хүнийг ажлын байргүй болгож буйг өдөр тутмын статистик тоонууд харуулж байгаа. Тэгвэл сүүлийн судалгаануудаас харахад коронавирусний улмаас дэлхий нийтэд нэн ядуу хүний тоо 60 гаруй саяд хүрэхээр байгаа аж.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпасс улс орнуудын засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, идэвх чармайлтыг хангалтгүй байна гэж шүүмжилжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийг энэ онд тав хүртэл хувиар агшина гэсэн таамгийг тодотгож байна. Дэлхийн банкнаас цар тахлын улмаас нөхцөл байдал нь улам хүндэрсэн ядуу буурай орнуудад 160 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хүү багатай зээл олгоно гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top