Азийн хөгжлийн банктай хийсэн хэлэлцээрүүдийг дүгнэв

2020 оны 05 сарын 28

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар  уулзалт хийжээ.

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэлэлцээрүүдийг дүгнэн ярилцсан байна.

Тус банкнаас Засгийн газрын холбогдох агентлагуудтай цахимаар хуралдаж, Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай санхүүжилт болоод гамшгийн удирдлага, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, бүс нутгийн хамтын  ажиллагааны салбар дахь төслүүдийн хэлэлцээрийг батлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top