Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Шүүхээс таслах сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авч, бусдад нь аваагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихоор болсон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж ийм ажиллагаа явуулж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж л харж байна" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Цагдаа нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. Энэ бол цаанаасаа зохион байгуулалттай, цэвэр УИХ-ын сонгуультай шууд холбоотой. Н.Номтойбаяр ямар нэгэн хэрэг шалгах ажиллагаанд саад хийгээгүй. Хэрэг нь шүүхэд шилжиж ирсэн. Гэнэт прокуророос баримт гаргаж өгөөд шүүх цагдан хорьж байгаа л асуудал" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Chamd has ih mongo tolson tiimuu
Манай Цагдаа хэдэн эрүүгийнхэн дотроо хэрэг илрүүлнэ үү гэхээс, нарийн урь ухаан мэргэжлийн чадвар харуулж хэрэг илрүүлдэггүй. Өөрсдийнхөн өөдөөс ширүүн үг дугарсныг нь таслан сэргийлэх арга хэмжээ гэгчийг авч шоронд хийж хашраах л аргатай юм шив дээ
zahialgaar ajildag mongoliin shuuh unen ylarch ee hezee negen tsagt shudargaar ajildag boloh blgui de