Сүүлийн жилүүдэд Казахстанд залилангийн санхүүгийн пирамидын хэрэг их гарч байгаа. Тиймээс Алматы хотын Цагдаагийн газраас Санхүүгийн пирамидтай тэмцэх тусгай тасаг байгуулжээ.
Цагдаагийн газрын дарга Канат Таймерденов “Sputnik Казахстан” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид энэ тасагт хамгийн туршлагатай ажилтнуудаа оруулсан. Эдийн засгийн мэргэжилтэн, шинжээчид ч бас байгаа. Гэмт хэрэгтнүүд хуучнаасаа илүү шинэ технологи, арга хэрэглэдэг болсон ч бидэнд тэдний үйл ажиллагааг таслан зогсоох нөөц бололцоо хангалттай бий” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )