“Financial Times”: 200 сая гаруй залуус ажилгүй болжээ

2020 оны 06 сарын 03

Коронавирусний улмаас улс орнуудын эдийн засаг агшиж, сая сая хүн ажлын байраа алдаж буйг статистик баталж байгаа. Тэгвэл Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын тооцооллоор энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн хэмжээнд бүх насны ажилчдын ажиллах цаг өнгөрсөн  оны сүүлийн улиралтай харьцуулахад 10.7 хувиар буурах нь. Тодруулбал, 350 сая ажлын байр алдагдсантай дүйцэхээр үзүүлэлт юм.

ОУХБ-ын тавдугаар  сарын 27-ны мэдээллээр түүвэр судалгаанд оролцсон 18-29 насны зургаан хүн тутмын нэг нь коронавирусний улмаас ажлын байраа алджээ.  “Financial Times”-ийн  тооцооллоор 200 сая гаруй залуус ажилгүй болжээ. Мөн ажилдаа үлдсэн хүмүүсийн ажлын цаг дунджаар 23 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.248) 2020 оны 06 сарын 03

нэг тэрбумд хүрнэ

0  |  0
Top