Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний бодлогодоо уян хатан өөрчлөлт оруулна гэдгээ Ардын Их хурлаараа хэлэлцэн, шийдвэрлэв. Инфляцын зорилтыг энэ онд 3.5 хувь гэж тогтоов. Хятадын Ардын Банк энэ онд бодлогын хүүгээ 0.5-0.6 нэгж хувиар бууруулах хүлээлттэй байна.
Заавал байлгах нөөцийн хувийг жижиг банкуудад нэг нэгж хувиар бууруулах шат дараатай бодлогын шийдвэр хэрэгжиж эхэлснээр нийт 400 тэрбум юанийн эх үүсвэр чөлөөлөгджээ.
Цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг дэмжих зэрэг арга хэмжээг Хятадын Ардын Банкнаас авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт зах зээлд байна.
Сэтгэгдэл ( 0 )