Коронавирусний улмаас Евро бүсийн эдийн засаг энэ онд 8-12 хувиар агшихаар байна гэж Европын төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь эдийн засгийн агшилтын хувь хэмжээ 5-12 хувь хүртэл байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Тэгвэл нөхцөл байдал “зөөлөн” таамгуудыг өөрчилж байна гэж тэр онцоллоо.
Мөн тэрбээр хөрөнгийн урсгал татарч 2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаас хоёр дахин том эдийн засгийн хямрал нүүрлэж байна гэв.
Евро бүсийн боловсруулах үйлдвэрлэлийн менежерийн индекс (PMI) дөрөвдүгээр сард 33.4 байсан бол тавдугаар сард 39.5 1 болсон байна. Энэ нь үйлдвэрлэлийн агшилт алгуур буурч байгааг илэрхийлж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )