“Gap Inc” нэг тэрбум ам.долларын АЛДАГДАЛ хүлээжээ

2020 оны 06 сарын 05

Хувцас, гутал гэх мэт чухал бус бараа бүтээгдэхүүн борлуулдаг жижиглэн худалдаа эрхлэгчид коронавирусний үед маркетингаа хэрхэн хийх вэ гэдэг нь олон улсын хэмжээнд анхаарал татсан сэдэв болоод байна.

Хойд Америкт ойролцоогоор 2800 дэлгүүр ажиллуулдаг “Gap Inc”-ийн тухайд үйл ажиллагаа нь эргэн сэргэж эхэлжээ. Дэлгүүрүүдийнх нь 55 хувь нээгдэж,  онлайн  борлуулалт нэмэгдэж байгааг гүйцэтгэх захирал Соня Сингал мэдэгдсэн байна. 

Цар тахлын үед хүмүүс гэртээ олонх нь байгаа учраас үнэтэй брэндүүд биш Old Navy,  Athleta гэсэн хямд брэндүүд эрэлттэй байгааг онцолжээ.

“Gap Inc”  тавдугаар сарын 2-ны байдлаарх тооцооллоор сүүлийн гурван сард 932 сая ам.доллар буюу бараг нэг тэрбум ам.долларын  алдагдалтай ажиллалаа гэж Reuters мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top