ШҮҮХ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих ангиас авчирлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд хохирогчоор оролцож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дөнгөж сая хорих ангиас шүүх хурлын танхимд авч ирлээ. 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Top