ӨНӨӨДӨР: ОУВС-гаас 99 сая ам.доллар Монгол Улсад орж ирлээ

2020 оны 06 сарын 08

Өнөөдөр ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг зургаадугаар сарын 4-нд албан ёсоор баталсан. Тэгвэл дөрөв хоногийн дараа ийнхүү санхүүжилт орж ирлээ.  

Сануулахад, тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.

Монгол Улс вирусний  тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч  экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс  төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулахад энэхүү дэмжлэгийг үзүүлж  байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.136) 2020 оны 06 сарын 08

Нөгөө ногооноос нь бас хусдаг аргаа хэрэглэх л байх даа уг нь хусахгүй зөв зүйлд нь зориулж зарцуулбал овоо л юм өгч дээ

0  |  0
Монгол иргэн(103.26.195.240) 2020 оны 06 сарын 08

БАЯРЛАЛАА

0  |  0
z(103.57.95.117) 2020 оны 06 сарын 08

avaadl bdag..

0  |  0
Иргэн(202.126.88.133) 2020 оны 06 сарын 08

Долларын ханш буух уу?

0  |  0
Top