Коронавирус цар тахал дэлхийн эдийн засагт II дайнаас хойшхи хамгийн гүнзгий хямралыг учруулж байна гэж Дэлхийн банк дүгнэж буй юм. Тус банкнаас гаргасан “Дэлхийн эдийн засгийн ойрын төлөв” илтгэлд 2020 онд дэлхийн эдийн засгийн уналт 5.2 хувьд хүрнэ гэж таамаглажээ.
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жэйл Пазарбашиоглу “Коронавирус цар тахал дэлхийн эдийн засагт удаан хугацааны гүн шарх үлдээж, дэлхий нийтэд хүндрэл бэрхшээл их учруулна гэсэн тун таагүй таамаглал дэвшүүлэхэд хүрч байна” хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )